Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Буддын шашин ба Христийн шашны ялгаа, айлдварын 15-ын 3-р хэсгээр

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ дугаарт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Эзэн Есүс Христ (цагаан хоолтон), Бурхан багш (веган) хоёулаа гэгээрсэн Их Багш нар байсан, гэгээрлийг сургаж номлож байсан, мөн чанар нь адил гэдгийг тайлбарласан юм. Гэсэн хэдий ч Бурхан Багшийн сургаалаа айлдсан хугацаа нь арай урт байж, шавь нарынх нь ахуй ойлголтын тэмдэглэл үлдсэн зэрэг өөр өөр нөхцөл байдлын улмаас Буддын шашинд Христийн шашнаас илүү баялаг сургаалын сан өвлөгдөн үлджээ.

(Одоо та бүхэнд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайг танилцуулж байгаадаа таатай байна. Их Багш Чин Хай, Танд баярлалаа.)

Америкт байгаа шиг ийм “олон” үзэгчид бидэнд хэзээ ч байгаагүй. Үнэндээ маш, маш цөөхөн хүн байна. Бид өмнө нь ийм цөөхөн үзэгчдэд дасаагүй байсан. Гэхдээ яахав. Гэсэн хэдий ч тавтай морилно уу, бид үүнийг хамтдаа хийж чадна. Ирж буй хүмүүс маш цөөхөн байсан ч хамаагүй. Лекц үргэлжилсээр байх бөгөөд өнөөдрөөс хойш хүмүүст ашиг тусаа өгөх болно. Миний номонд хэвлэгдсэн зарим лекцийг заримдаа олон хүнд биш, зөвхөн тав, зургаан дотнын шавь нартаа л уншсан байдаг бөгөөд тэдгээр нь үүний дараа олон хүнд ашиг тусаа өгдөг. Тэгэхээр та нар зүгээр л надад юм ярих шалтгаан болж байна.

Та харж байгаа байх, номонд хэвлэгдсэн миний зарим лекцүүд үнэндээ олон хүнд зориулагдаагүй, харин шавь нар гэж нэрлэгддэг хүмүүст зориулагдсан байдаг, хэрэв би тэднийг шавь гэж нэрлэж болох бол. Эдгээр хүмүүсийг өөр юу гэж нэрлэхийг би мэдэхгүй. Миний найзууд эсвэл хамтрагчид. Хүний хэлээр олон зүйлийг илэрхийлсэн олон нэр томьёо байдаг. Тэднийг шавь гэж дуудахаас ичдэг ч, харин өөр нэр байдаг эсэхийг мэдэхгүй юм. Тиймээс эдгээр шавь гэгддэг хүмүүс зөвхөн тэд нарт зориулсан миний бүх лекцийг тэмдэглэж авдаг – хүмүүсийн ахисан түвшний оюун ухаанд зориулсан – лекцүүдийг минь тэд бичиж авдаг, бас тэдгээрийг олон нийтэд хүргэдэг. Мөн заримдаа энэ нь надад маш их шуугиан, асуудал үүсгэдэг. Учир нь заримдаа нэг хүнд хэлж болох зүйлийг нөгөө хүнд хэлж болдоггүй. Жишээлбэл, Доктор Мэй сая та бүхний анхааралд оруулсан эдгээр зүйлс, зөвхөн түүнд зориулагдсан зүйлс байсан, учир нь энэ бүх асуултыг асуусан хүн нь тэр өөрөө юм. Гэхдээ зүгээр, тэр аль хэдийн үүнийг та бүхний анхааралд оруулсан болохоор би ч бас зөвшөөрнө. Би ч бас үүнээс хамгийн сайныг нь гаргах болно.

Та харж байна уу, эдгээр нь шашнуудын хоорондын харилцан хамаарал юу вэ гэх мэт хувь хүмүүст зориулсан асуултууд юм. Өнгөрсөн үеийн Их Багш нарын хэлсэн эдгээр бүх үгс юу вэ? Тэдний жинхэнэ утга учир юу вэ? Гэхдээ зөвхөн Доктор Нгуен эсвэл би ч биш, эсвэл цөөн хэдэн хүн ч биш, хүн бүр эдгээр асуултын талаар эргэцүүлэн бодох хэрэгтэй. Гэхдээ эдгээр сэдэв эсвэл асуултууд хэтэрхий маргаантай байдаг тул, заримдаа би [тэдгээрийг] олон нийтийн дунд хэлэлцэхээс түдгэлзэж зөвхөн ийм зүйлийг үнэхээр сонирхдог хүмүүст л хэлдэг. Тиймээс би Христэд итгэгчдийн өмнө ярихдаа ихэвчлэн зөвхөн Христийн шашны тухай ярьж, Христийн шашны нэр томьёог ашигладаг. Би Аулак (Вьетнам) бүлэг эсвэл Хятад гэх мэт хүмүүст хандан үг хэлэхдээ зөвхөн Буддын шашныг л дурдахыг илүүд үздэг. Мэдээж хэрэг, хэрэв би Хиндү шашны бүлэгтэй уулзвал, Хиндү шашны тухай ярих болно.

Тэгэхээр би танаас өнөөдөр юу сонсохыг хүсэж байна вэ? Онцгой зүйл байна уу, гэж асууж магадгүй. (Гэгээрэл.) Гэгээрэл үү? Гэгээрэл, үнэндээ та нар түүнийг “сонсож” чадахгүй; та нар [түүнийг] туршиж мэдэх ёстой. Бид уур амьсгалыг дулаацуулахын тулд бага зэрэг хугацаа шаардлагатай. Тиймээс тэвчээртэй байгаарай. Мөн лекцийн дундуур гараад явахгүй байх хэрэгтэй, ингэснээр та нар зөвхөн хагас ойлголт, сэтгэгдэл авахгүй байх болно. Тэгээд та сүүлийн өгүүлбэрүүдтэй зууралдаж, дараа нь илтгэгчийн талаар буруу сэтгэгдэлтэй үлдэж магадгүй. Бид сонсож байгаа зүйлээ бүхэлд нь сонсох хэрэгтэй бөгөөд тэгвэл л лекцийн утгыг ойлгож чадна. Би зарим хүмүүсийг ажигладаг, заримдаа тэд маш өдөөн хатгасан мэт сонсогдож байгаа нэг эсвэл хоёр өгүүлбэрийг сонсоод л “Ингээд боллоо. Надад таалагдахгүй байна” гэж хэлдэг. Тэгээд тэд дараа нь юу болохыг ойлгохгүйгээр гарч явдаг.

За, одоо бол тийм ээ, гуйя. (“Хутганы ирмэг дээр” номын зарим эргэцүүлэлд, энэ нь ууланд гэгээрсэн хүн байх амархан гэж бичсэн ч, ном нь үүнд хариулт өгөөгүй.) Хүрээлэн буй орчин хэр чухал гэж та бодож байна вэ...?) Тийм. (Сүнслэг талаас нь авч үзвэл.)

Би ойлгож байна. Та миний өөрийн шавь нараас сонссон байна. Тэд бол инженерүүд, эсвэл зарим нь эрдэмтэн, эмч, ажилчид, эсвэл таксины жолооч, эсвэл янз бүрийн нийгмийн байр суурьтай байдаг. Тэд өдөр тутмын амьдралдаа ажиллаж, бас бясалгаж байдаг. Миний хувьд би гэлэнмаа байсан ба зөвхөн маш богино хугацаанд л даяанчийн амьдралыг таашаан өнгөрүүлсэн. Би тааваараа ууланд эсвэл сүмд удаан хугацаагаар гэлэнмаагийн амьдралыг таалах нь миний хувь тавилан байгаагүй. Тэгэхээр, та харж байгаачлан, би одоо янз бүрийн хүмүүстэй холилдож, маш идэвхтэй амьдралаар амьдарч байна. Би олон оронд очиж, олон хүнтэй ярилцаж, өдөр бүр өөр өөр хүмүүстэй холбоотой байдаг.

Заримдаа таньд уулс хэрэгтэй байдаг, зүгээр л сэтгэл санаагаа сэргээж, биеэ сэргээж, дараа нь бага зэрэг эрч хүч цуглуулахын тулд, тэгээд дахин гадагш гарч өгөх хэрэгтэй болдог. Тиймээс лам байх эсвэл лам биш байх нь бүгд адилхан. Хэрвээ та нар гэрийн амьдралтай хүмүүс бол, бид заримдаа уул руу, эсвэл хийд рүү, эсвэл Их Багшийнхаа өргөөнд очиж, өөрсдийгөө сэргээхийн тулд жаахан дотоод тайван байдал, чимээгүй сэтгэлийг бясалгах хэрэгтэй. Дараа нь бид тэндээ үргэлж байх албагүй. Тэгэхээр, ямар ч ялгаа байхгүй.

За одоо би танд хэлэхийг хүссэн зүйл рүүгээ оръё. За, өнөөдөр би та нарт хэлэхийг хүсэж буй зүйл бол: “Буддизм ба Христийн шашны хооронд ямар ялгаа байдаг вэ?”

Одоо би хаашаа ч явсан хүмүүст: “Буддизм ба Христийн шашны хооронд ялгаа байхгүй” гэж хэлдэг. Үндсэндээ, тийм зүйл байхгүй, гэхдээ зарим нэг ялгаа бий. За, үндсэндээ (Эзэн Бурхан) Есүс болон Будда гэгээрлийн тухай ярихад, үүнд ямар ч ялгаа байхгүй. Гэхдээ хэрэв та нар Буддын шашны Судар уншвал, олон төрлийн зүйлс байдаг. Буддын шашин илүү баялаг эрдэнэсийг санал болгодог. Ингээд л болоо.

Хэрэв (Эзэн Бурхан) Есүс Христэд ердөө гурван жил хагасын оронд илүү урт наслахыг зөвшөөрсөн бол, Тэр бидэнд Оршихуйн олон хэмжээс гэж нэрлэгддэг зүйлийн тухай – Буддагийн адил олон түвшний гэгээрлийн талаар хэлж болох байсан. Тэгэхээр энэ бол Христийн шашин ба Буддын шашны ялгаа юм. Христийн шашин ганцхан Библитэй, гэхдээ би Христийн шашны мөн чанар түүнд агуулагддаггүй гэж хэлээгүй. Мөн чанар нь маш сайн бөгөөд бүх зүйл тэнд байдаг. Тийм ч учраас зарим хүмүүс Буддын шашныг судлах сонирхолтой байдаг, учир нь Буддын шашны судар маш өргөн хүрээтэй – олон төрлийн туршлага, дотоод гэгээрэл байдаг бөгөөд Есүст эдгээрийг дурдах цаг зав гараагүй.

Тиймээс олон хүн (Эзэн Бурхан) Есүс Бурхан багшийн адил өндөр гэгээрэлд хүрээгүй гэж буруу ойлгож, боддог. Учир нь Бурхан багш ухамсрын олон янзын түвшинг туулсан бөгөөд тиймээс Тэр Оршихуйн Дотоодын Хэмжээс гэгддэг зүйлтэй таарсан ба Тэрээр шавь нартаа хэлсэн. Мөн бас, Бурхан багшийн зарим шавь нар ийм төрлийн Оршихуйн Хэмжээст очиж, тэдгээрийг бичиж тэмдэглэсэн байв. Тиймээс бидэнд Буддын шашны судрын маш их баялаг байдаг бол, Христийн шашинд тухайн үед хавчлага зонхилж байснаас болж, мөн (Эзэн Бурхан) Есүсийн богинохон амьдралын улмаас Түүний шавь нар болон Их Багшийн гэгээрлийн талаар олон тэмдэглэл байдаггүй.

Тиймээс одоо би Бурхан багшийн шавь нарын дотоод туршлагын нэгийг дүрсэлсэн Буддын шашны Судруудын нэгийг авч үзье. Энэ судрыг “Авид Бурханы Судар” гэдэг.

Авид Бурханы Судар. Сутра гэдэг нь “судар” гэсэн утгатай. Энэ Бурханы шашны сударт Бурхан багшийн шавь нарын нэгэнд тохиолдсон явдлыг дүрсэлсэн байдаг. Шавь нь Энэтхэгийн хатан хаан байсан ч, түүнийг шоронд хорьжээ. Тэр шоронд байхдаа, Энэтхэгийн Шагжамуни Будда болох Их Багштайгаа уулзахыг маш их хүсэж байв. Гэтэл тэр маш их хүсэн хүлээж байсан тул, Их Багш түүний өмнө гарч ирдэг. Их Багш нь бие махбодоор бус, харин бидний гэрлийн бие буюу хувилгаан бие гэж нэрлэдэг гэрлэн биеэр илэрсэн.

Илрэлт. Хувилгаан бие. Маш өндөр түвшинд хүрсэн ямар ч төрлийн Их Багш олон хувилгаан биеэр нэгэн зэрэг өөр өөр газруудад шавь нарынхаа өмнө гарч ирж чадна.

Photo Caption: “Жинхэнэ хайр жирийн, өдөр тутмын бэрхшээлүүдийг давж гарч чадна.”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (3/15)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-06-11
654 Үзсэн
Богино хэлбэр
2026-06-11
472 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-06-11
822 Үзсэн
38:29
Онцлох мэдээ
2026-06-10
255 Үзсэн
Шинжлэх ухаан ба сүнслэг байдал
2026-06-10
296 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах