Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ дугаарт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай веган хооллолт болон дэлхийн дулаарлын талаар үзэгчдийн асуултад хариулж байна. Дараа нь бүр амьд биесийн ариун чанарын талаарх дараагийн хэлэлцүүлгийг танилцуулна.(Бидэнд Канадын иргэн Флоренс Этьенээс өөр нэг асуух асуулт байна.) Тавтай морилно уу.(Өдрийн мэнд, Их Багш аа. Намайг Флоренс Этьен гэдэг. Би хэл шинжлэлийн мэргэжилтэн ба энд байгаадаа маш их баяртай байна. Бидэнд цорын ганц гол хэл болох Хайрын хэлийг зааж өгсөнд тань маш их талархал илэрхийлье.) Тийм ээ. (Би Танаас асуулт асууя.) Уур амьсгалын өөрчлөлт болон дэлхийн өлсгөлөнгийн асуудалд томоохон өөрчлөлт хийхэд Америкийн ард түмний хэдэн хувь нь шаардлагатай вэ?)Master: Сайн асуулт байна, хатагтай. Сайн асуулт байна. Энэ асуултын талаар бодохын тулд та маш их санаа зовж байсан гэдэгт би итгэлтэй байна. Миний бүх тооцоо, ойлголт, даруухан бодлоор бол АНУ нь дэлхийн дулаарлыг зогсооход үнэхээр бодит хувь нэмэр оруулахыг хүсэж байвал Америкчуудын 70% нь веган хоолтон байх ёстой. Тэд тэгнэ гэж найдаж байна. Хандлага нэмэгдэж байна, хатагтай. Энэ хандлага нэмэгдэж байна. Бид удахгүй 70%-д хүрнэ гэж найдаж байна. Илүү олон хүн веган хоолтон болох тусам дэлхийн дулааралтай тэмцэх цаг хугацаа бидэнд нэмэгдэх болно. Бас мөн, веган хооллолт нь дэлхийн өлсгөлөнг зогсооно гэдгийг та мэдэж байгаа.MC:Jane Velez-Mitchell: Төгс Гэгээрсэн Их Багшаа, энэхүү хэлэлцүүлгийн асуултууд өндөрлөж байна гэж би бодож байна. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Таны билиг ухаанд маш их баярлалаа. Манай гайхалтай хэлэлцүүлгийн оролцогч ба тэдний билиг ухаанд маш их баярлалаа.Бидэнд та нарт зориулсан сүнслэг байдлын талаар өөр нэгэн онцгой хэлэлцүүлэг байна – яагаад бүх амьдрал нандин байдаг тухай.Master: Жэйн танд баярлалаа. Танд баярлалаа. Энэ ганцхан билиг ухаан ч биш, Жэйн. Энэ бол мэдээлэл юм. Өнөө үед интернетэд байгаа олж авах боломжтой мэдээлэл.MC:Jane Velez-Mitchell: Би бол судлаач сэтгүүлч ба веган хоолтон гэдгээрээ бахархдаг Жейн Велес-Митчелл бөгөөд бид дэлхийг хэрхэн аврах талаар ярилцаж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс энэ нэвтрүүлгийг зөвхөн интернетээр төдийгүй хиймэл дагуулын телевизээр үзэж байгаа бөгөөд дэлхий даяарх 14 гаруй хиймэл дагуулаар үүнийг цацаж байна. Тиймээс үзэгчдийн дундах та нар, гэртээ байгаа та нар, бид өнөөдөр дэлхийг өөрчилж байна. Бид энэ хүртэл гайхалтай хэлэлцүүлэг өрнүүлсэн ба энэ үргэлжилсээр байна. Одоо бидэнд бурханлаг чанар ба хооллолтын тухай хэлэлцүүлэг байна. Эдгээр хоёр зүйл хоорондоо маш нягт холбоотой. Хэрэв та бурханлаг чанарын тухай ярьж байгаа ч түргэн хоол, бургер идэж байгаа бол ямар нэг зүйл буруу байна. Бид яагаад бүх амьдрал ариун нандин байдаг тухай ярилцах ба мэдээж бид Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайтай хамт байхдаа үргэлж баяртай байдаг бөгөөд Тэр энэ бүхнийг нэгтгэж, энэ мессежийг дэлхий даяар түгээх үүрэгтэй Эмэгтэй юм. Төгс Гэгээрсэн Их Багш тандаа дахин баярлалаа. (Танд баярлалаа, хонгор минь. Танд баярлалаа, хайр минь.)Бидэнд бас гайхалтай хэлэлцүүлэг бий. Мал аж ахуйн аймшгийн тухай гайхалтай баримтат кино болох “Ариун үүрэг” киноны Эмми шагналт найруулагч, удирдаач Лионел Фридбергтэй биечлэн уулзах боломжтой болсондоо би маш их баяртай байна. Үнэндээ “аймшиг” бол оносон үг юм. Хэрэв та нарын хэн нэг нь энэ баримтат киног үзсэн бол, энэ нь энэ салбарын хортой нууц болон эмзэг хэсгийг үнэхээр ил гаргадаг.Миний маш их биширдэг хүн байгаад бас баяртай байна. Тэр бол “Амьтдыг хамгаалалт”-ын ерөнхийлөгч Др. Эллиот Катц ба Энэ байгууллага амьтдын төлөө маш их зүйл хийдэг бөгөөд – үйлдвэрийн ферм, амьтан дээр – туршилт хийх гэх мэт амьтдын ертөнцтэй холбоотой олон асуудлын талаар өргөн цар хүрээтэй мэдээлдэг. Эцэст нь хэлэхэд, бидэнтэй хамт дахин нэг удаа “Дэлхийн энх тайвны хоолны дэглэм: Оюун санааны эрүүл мэнд ба нийгмийн эв нэгдлийн төлөө хооллох нь” нэртэй гайхалтай номын бестселлер зохиолч Доктор, Уилл Таттлтай уулзаж байна. Миний дурдсанчлан, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай бидэнтэй олон улсын цахим хуудас болон хиймэл дагуулын шууд холболтоор хамтдаа байна. Энэхүү хэлэлцүүлэгт Төгс Гэгээрсэн Их Багш оролцож байгаад бид маш их баяртай байна.(Танд баярлалаа, Жэйн. Лионел, таны бодлоор өнөөгийн хүнд хямралыг даван туулахад шашны байгууллагуудын үүрэг, тэдний оролцоо ямар байна вэ?)Lionel: Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн энэ бүхэл бүтэн асуудалд олон тал ба хэсгүүд байгаа нь тодорхой.Бидний энд ярьж байгаа зүйлээс хэвлэл мэдээлэл болон гол хэвлэл мэдээллээр хамгийн их орхигдуулж байгаа зүйлсийн нэг бол ёс зүй, ёс суртахуун болон “Манай дэлхий, манай гараг, бидэнтэй үүнийг хамтран хуваалцдаг төрөл зүйлүүдэд хийж байгаа зүйлд ёс суртахууны хувьд ямар нэгэн буруу зүйл байна уу?” гэсэн асуулт юм. Энэ үнэхээр хамгийн чухал нь. Үнэндээ улс төрийн маргаан, шинжлэх ухааны асуултууд, инженерчлэлийн талууд гэх мэтээс давж гарахдаа, та нар хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч, энэ талаар хамгийн гүн гүнзгий түвшинд эргэцүүлэн бодохыг хүсвэл, дэлхийн дулаарлын гүн гүнзгий ёс суртахууны талыг үнэхээр ойлгох хэрэгтэй болно. Бидний хийж байгаа зүйлийн ихэнхийг хөдөлгөдөг гол зүйл бол ёс зүй бөгөөд шийдвэр гаргах үйл явцын маань гол цөм нь ёс суртахууны зарчим юм.Хэрэв бид энэ тал дээр зөв шийдвэр гаргахгүй бол юу болох вэ? Бид бензин бага зарцуулдаг мотортой болж болох ч, цагаан баавгайг устаж үгүй болговол, үүнд ямар утга учир байна аа? Бид даалгавраа биелүүлж чадаагүй гэж би бодож байна. Тэгээд бидэнд ёс суртахууны хувьд доройтсон, шавхагдсан ертөнц үлдэх болно. Бидний хэн нь ч үүнийг үнэхээр хүсэхгүй гэж би бодож байна. Тиймээс шашин бол эдгээр асуудлыг шийдвэрлэхэд маш том үүрэг гүйцэтгэдэг гэж би бодож байна. Би “Хойд Америкийн еврей цагаан хоолтнууд” хэмээх байгууллагад зориулж бүтээсэн “Ариун үүрэг” нэртэй кино хийсэн бөгөөд тэд уг киноны санхүүжилтийг хийсэн – товчоор ЕЦХА. Энэ нь өнөөдөр бидний хэлэлцэж буй бүх талаас буюу: хөдөө аж ахуйн талаас, шинжлэх ухааны талаас, дэлхийн дулаарал, нүүрстөрөгчийн давхар исэл гэх мэт бүх зүйлийг хамарсан. Гэхдээ киноны төгсгөлд бид хамгийн чухал зүйл нь үнэндээ “Энэ дэлхийг хуваалцдаг тэдгээр төрөлтнүүдэд бид юу хийж байна аа?” гэсэн асуулт гэдгийг маш тодорхой хэлсэн.Бид тэдэнтэй маш аймшигтай харьцдаг. Үүнийг харуулахын тулд бодит байдлыг тэр чигээр нь харуулсан. Энэ нь олон хүнийг киноноос холдуулсан. Учир нь тэд энэ талаар мэдэхийг хүсээгүй. Тэд тэрхүү хэсгийг үзэхийг хүсээгүй. Тиймээс хэрэв хүсвэл, хүмүүс тэр хэсгийг алгасах боломжтой байхын тулд би DVD-ний эхэнд цэс байрлуулах хэрэгтэй болсон. Би тэгэхийг хүсээгүй ч гэсэн намайг тэгэхээр болгосон. Учир нь хүмүүс “За, би үүнийг хүүхдэд үзүүлж чадахгүй” гэж хэлдэг. Би үүнийг хадам ээждээ үзүүлж чадахгүй” гэх мэт зүйлийг гэж хэлдэг. Гэхдээ бид энэ түвшинд үүнийг бодож эхлэх хэрэгтэй. Бид энэхүү Еврей байгууллагын киногоор үүнийг найдсан ба гэхдээ энэ нь дэлхий нийтийн асуудлуудыг хөндсөн. Энэ нь еврейчүүдийн асуудлыг тусгайлан авч үзээгүй. Үүнийг Еврей байгууллага бүтээсэн боловч Библи юу гэж хэлдэг, Библийн агуу номууд, Мосегийн таван ном юу гэж хэлдгийг хардаг. Энэ нь хүмүүст хүрэхийн тулд тэндээс авсан текст болон эшлэлүүдийг оруулсан. Учир нь олон хүн синагог, сүм дуган, хийд болон бусад газарт очдог бөгөөд энэ нь тэдэнд нөлөөлдөг.Тиймээс кинонд шашны сэдэв нэвт туссан байсан бөгөөд бид зөвхөн Библийн бүсэд ч биш, хаа сайгүй маш олон үзэгчдэд хүрэх найдвараар энэ киног бүтээсэн. Бидний найдаж байсан зүйл бол Христийн шашин, Ислам, Буддизм, Иудаизм, Розикрукцианизм гэх мэт – тогтсон шашин шүтлэгүүд – эцэст нь нэгдэж, нийтлэг индэрт хүрч, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, эрүүл мэндийн асуудлаас үүдэлтэй өөрсөдтэйгөө харилцах харилцаа болон лаборатори, үйлдвэрийн ферм, нядалгааны газруудад аймшигтайгаар хүчирхийлэгдэж буй амьтдын талаарх бидний харилцааны асуудлыг шийдэж эхлэх явдал байв. Би дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шаардлагагүй; юу болж байгааг та нар бүгд мэддэг.Гэхдээ бид шашны хүрээллийн хангалттай хүмүүст хүрч чадаагүй. Харамсалтай нь шашны нийгэмлэг эдгээр асуудлыг нэгдмэл индэр дээр хэлэлцэх, нэгдэхээс маш их татгалзаж байна. Би өнөөдрийг хүртэл энэ бүхэн юутай холбоотой байж болох вэ, яагаад ийм үл тоосон байдал байгаа юм бол гэж гайхаж байна. Зуун жилийн дараа, эсвэл түүнээс ч бага хугацааны дараа, бид энэ эрин үеийг эргэн харах чадвартай болох ба Амазоны ширэнгэн ойг хэрхэн утаанд автуулахыг зөвшөөрснөө гайхах болно гэж би бодож байна; Африк, Азийн агуу сармагчнуудыг хэрхэн устаж үгүй болохыг бид зөвшөөрсөн. Бид шүрэн арлуудыг алга болохыг хэрхэн зөвшөөрсөн бэ? Бид юу болоод байгааг мэдээгүй байсан гэж үү? Индэр, шашны индрийг эзэлсэн хүмүүс юу байгааг болж ойлгоод, чанга дуугараагүй гэж үү? Ач зээ нар маань нэг л өдөр бидэнд “За, та мэдээгүй юм уу?” гэж хэлэхдээ бидэнд юу гэж хэлэх бол гэж бодохоор би цочирддог.Гэхдээ мэдээж бид мэдэж байгаа. Энэ бол шашны байгууллагуудын шийдвэрлэх ёстой үндсэн асуудал гэж би бодож байна. Тэд эдгээр асуудлуудыг авч үзээд, тэмцэх цэгтээ хүрээгүй байна. Бид энэ саадыг давах хэрэгтэй гэж би бодож байна. Өнөөдөр юу болж байгааг бид бүгд мэднэ. Хэрэв та саяхан Калифорни мужийн Чино хотод болсон махны эргүүлэн таталтыг харсан бол, тэнд зөвхөн сульдаж унасан үхрээс болж сургууль болон супермаркетуудаас 143 сая фунт махыг буцаан татсан бөгөөд эдгээр нь нядалгааны газарт ороход хэтэрхий сул дорой эсвэл өвчтэй үхэр байсан ба тэднийг харгис хэрцгийгээр зовоосон байв, тиймээс махыг “бохирдсон” гэж үздэг байна. энэ бүх махыг буцааж татсан.Тэгэхээр, бид юу болж байгааг мэдэхгүй байгаа юм биш. Бид мэддэг. Бид яагаад энэ үл тоомсорлосон байдлын саадыг давж чадаагүйг би ойлгохгүй байна. Энэ бол би дараа нь Төгс Гэгээрсэн Их Багшаас асуумаар байгаа асуулт юм. Магадгүй тэр энэ тухай ямар нэгэн гүн ойлголттой байж магад. Бид тэнэг эсвэл мэдээлэлгүй байгаа юм биш. Бид саран дээр очоод буцаж ирсэн бөгөөд бидэнд нарны аймгийн захад жижиг робот судлаачид байдаг.Бидэнд эдгээр ёс суртахууны сонголтуудыг хийж, энэ асуудлыг гаргаж тавих оюун ухаан байгаа ч бид үүнийг хийхгүй байна. Тиймээс энэхүү киноны хамтарсан продюсер, Хойд Америкийн Еврей Цагаан Хоолтнуудын ерөнхийлөгч Ричард Шварцын өмнөөс хүндэтгэлтэйгээр, өнөөдөр энэхүү индрийг ашиглан Суприм Мастер Телевизээр дамжуулан дэлхий даяарх шашны байгууллагуудад нэгдэж, эдгээр асуудлуудын талаар бодож эхлэх, тэдгээрийн талаар арай илүү чанга дуугарахыг уриалж байна. Үүнийг шашны сэтгэлгээний гол урсгалд оруул.Учир нь хэрэв бид дэлхийн дулаарлыг хязгаарлаж, болж буй, өөрсдийгөө өвчлүүлж буй аймшигт үзэгдлүүдийг зогсоох гэж байгаа бол үүнийг олон хүний оролцдог газар, тэр дундаа индэр дээр авчрах хэрэгтэй. Тиймээс, хүндэтгэлтэйгээр би өнөөдөр энэхүү уриалгыг гаргаж байна. Би Төгс Гэгээрсэн Их Багшаас асуух асуултаар өндөрлөе. Энэ асуулт нь: Хүмүүсийг энэ асуудлыг авч үзээд цагаан хоолтон (веган) хоолны дэглэмд шилжихэд саад болж байгаа энэ үл тоомсорлох байдлыг даван туулах ямар нэгэн арга зам байна уу? Баримтууд хэзээ маш тодорхой болох вэ? Бид бүгд одоо үүнд хандах боломжтой болсон.Master: Тийм, сайн уу, Ноён. Фридберг, хүндэтгэж байгаад баярлалаа. Юуны өмнө танд маш их санаа зовж байгаад баярлалаа, таны зөв. Шашны хүмүүс болон удирдагчид энэ сэдвээр дуугарч, бидэнд тулгарч буй томоохон асуудал болон дэлхийн дулаарлыг хязгаарлах шийдлийг олон нийтэд ойлгуулахын тулд илүү тэргүүлэх байр суурийг эзлэх хэрэгтэй гэж би бодож байна. Гэхдээ энэ нь нэг шөнийн дотор тийм ч амар болохгүй. Гэхдээ би одоо тэдэнд, олон нийтэд, магадгүй веган хооллолтыг л санал болгож чадна гэж бодож байна.Шашны удирдагчид бидэнд энэ тал дээр туслахгүй байсан ч бид интернет, тараах материал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевиз, ам дамжсан яриагаар дамжуулан мэдээг түгээж чадна. Бид тэдэнд уур амьсгалын өөрчлөлт болон түүний шийдлийн талаарх хамгийн сүүлийн үеийн бүх мэдээллийг санал болгож чадна. Одоогоор хамгийн сайн, хамгийн хурдан бөгөөд хамгийн үр дүнтэй цорын ганц шийдэл бол веган хооллолт юм. Шинжлэх ухааны нотолгоогоор бол энэ нь дэлхийн дулаарлын гол шийдэл юм. Би (амьтан-хүний) махан хооллолтоос үүдэлтэй ёс суртахууны үүрэг хариуцлага болон үйлийн үрийн шийтгэлийн талаар яриагүй байна. Гэхдээ хэрэв бид олон нийтэд хангалттай мэдээлэл өгвөл, хэрэв тэд дэлхийг аврахын тулд амьтан-хүмүүсийн махнаас татгалзахад хангалттай анхаарал хандуулбал, тэдний зүрх сэтгэл бусад төрөл зүйлд илүү энэрэнгүй хандах хангалттай томрох болно. Тэгээд тэд аажмаар, байгалийн жамаараа, эелдэг амьдралынхаа стандартын ачаар бусдыг хайрлах нь өөрсдийгөө хайрлахтай адил гэдгийг ойлгох болно. Дэлхийн хүн амын дийлэнх нь эсвэл хүн төрөлхтөн бүхэлдээ веган хоолтон болсны дараа, энэ нь илүү аяндаа сэтгэлийн хандлага болно. Одоо, бид дэлхийг аварсан тул, бид тэдэнд амьтан-хүмүүсийг энэрэн нигүүлсэх сэтгэлийг илүү гүнзгий түвшинд ойлгоход нь туслах илүү их цаг хугацаатай байх болно. Танд баярлалаа, эрхэм ээ. (Танд баярлалаа.) (Бидэнтэй хуваалцсан Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болон Ноён. Фридберг нартаа баярлалаа.)Photo Caption: “ТЭНГЭРЛЭГ ОРШИХУЙТАЙ мөнхийн нөхөрлөлд байх нь аюулгүй байдал, аз жаргал, мөн ЖИНХЭНЭ АМЬДРАЛЫГ авчирдаг.”











