Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ дугаарт Др. Уилл Таттл (веган) Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайг халуун дотноор танилцуулж, идэвхтэн Ховард Лайман (веган) үхрийн аж ахуй эрхлэгчээс веган байхыг дэмжигч болсон замналаасаа эхлээд хуваалцана. Dr. Will: Би “Дэлхийн энх тайвны хоолны дэглэм” номдоо дурдсанчлан, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн дэлхий даяарх дагалдагчид олон хотод веган ресторан нээж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа гамшгийн хохирогчид, хоригдлууд, хүүхдүүд, ахмад настнуудад веган хувцас, хоол хүнс, орон байр, тусламжийн үйлчилгээ үзүүлдэг. Хэдийгээр Тэр шавь нараасаа өдөрт хоёр цаг хагас бясалгал хийх, мах, [сүүн бүтээгдэхүүн], эсвэл өндөг орсон бүтээгдэхүүн идэхгүй байх, архи болон жоргүй эм бодис хэрэглэхээс татгалзах амлалт, амьтад эсвэл хүнийг мөлжихийг дэмжсэн ажилд ажиллахгүй байхыг шаарддаг ч, Түүний хөдөлгөөн өргөжсөөр байна. Түүний шавь нар нь хүнсэндээ харгислалыг бууруулах ёстой гэсэн Түүний хатуу шаардлага нь Түүний хөдөлгөөнд саад болохоосоо илүү хачирхалтайгаар түүнийг дэмждэг. Сүнслэг хөгжилд үнэн сэтгэлээсээ нухацтай ханддаг хүмүүс үнэндээ амьдралдаа үндсэн өөрчлөлтийг хүлээн авах чадвартай ба тэр ч байтугай энэ боломжийг баяртайгаар хүлээн авч магадгүй. Дэлхий дээрх хүн бүр Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болон Түүний шавь нарт талархах ёстой гэж би бодож байна. Хаана ч байсан сайхан сэтгэл хүн бүрийг ивээдэг – бид бүгд хоорондоо холбоотой. Түүний дэлхийг адислах гэсэн хүчин чармайлт нь Түүний цэвэр ариун санаагаар улам бүр эрчээ авч, энэхүү бяцхан Эмэгтэйн хүчин чармайлтыг асар их нөлөөтэй болгож байна. Хүмүүс надаас амьтан, Дэлхийн төлөөх бидний халамжийг илүү үр дүнтэй болгоход туслах хамгийн сайн төлөвлөгөө, аргууд юу вэ гэж байнга асуудаг. Асуудлуудын талаар өөрсдөө судлахаас гадна, амьтдыг чөлөөлөх хөдөлгөөнд бидний оруулж чадах хамгийн чухал хувь нэмэр бол жинхэнэ сүнслэг чөлөөлөлтийг эрэлхийлэх явдал бөгөөд амар амгаланг авчрахад туслах хамгийн сайн арга бол дотоод амар амгаланг төлөвшүүлэх явдал юм. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай бусдад байнга өгч, хайрлаж, адислахын тулд амьдардаг гэдэгт би итгэдэг. Тэр хэзээ ч хүмүүсээс хандив хүсдэггүй, мөн үнэндээ Тэр тэдгээрээс татгалздаг. Тэрээр гайхалтай бүтээлч сэтгэлгээнийхээ ачаар, Тэр дэлхий даяарх гамшгийн хохирогчдод зориулсан тоо томшгүй олон үр дүнтэй тусламжийн үйлсийг санхүүжүүлж, хүүхэд, хоригдлууд, ахмад настан, болон сул дорой хүмүүст тустай дэмжлэг үзүүлэх бэлэг өгч чаддаг. Түүний үйлдэл Хайрын илэрхийлэл юм. Хувьдаа, Түүний үнэт эдлэл мөн хувцас загвар, Түүний лекц, түүх, онигоо, Түүний уран зураг, хөгжим болон бусад бүтээлийн бүтээлч гоц авьяас нь намайг үргэлж гайхшируулдаг. Тэрээр урам зоригтой шавь нарынхаа тусламжтайгаар 30 гаруй хэл дээр маш олон төрлийн ном, CD, DVD, сэтгүүл хэвлүүлдэг. Түүний санаачилсан телевизийн суваг нь дэлхийд хосгүй бөгөөд 15 хэлээр нэгэн зэрэг 24/7 нэвтрүүлэг цацдаг ба тоо томшгүй олон хүн дэлхийд эдгэрэлт, амар амгалан, билиг ухаан, гоо үзэсгэлэнг авчрахын тулд олон талаар шаргуу ажиллаж байгаа гэсэн бүтээлч мэдээ болон сэтгэл сэргээсэн үнэнийг онцолдог. Түүний сургаалын онцлог шинж чанар нь зөвхөн сүнслэг ба чанагуух төдийгүй, мөн гайхалтай практик шинж чанартай байдагт оршино. Тэр маш олон урам зоригтой дэмжигчидтэй байгаа нь хүн төрөлхтний суурь сайхан сэтгэл ба эр зоригийн гэрч юм. Хайр энэрэл, ухаарал нь энэ Дэлхийг бүх хүн, амьтан, ирээдүй хойч үеийнхний төлөө гэрэлтүүлдэг: агуу оюун санааны гэрэлт цамхаг болох Төгс Гэгээрсэн Багш Чин Хайг манай цугларалтад тавтай морилно уу гэж урьж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Master: Бүх хүнд өдрийн мэнд хүргэе. Та нарт мэнд хүргэе. Бурхан та нарыг маш их адислаг. Намайг сонсож байна уу? (Тийм.) Сайн. Магадгүй та нар намайг дөнгөж сая харж эхэлсэн байх, гэхдээ би та нарыг энэ бүх хугацаанд хөшигний ард харж байсан. Өнөөдөр хүрэлцэн ирсэн Баруун Холливудын хотын дарга, хүндэт Жефф Пранг болон бүх эрдэмтэд, профессорууд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид болон хүндэт зочдод мэнд хүргэж, талархал илэрхийлэхийг би хүсэж байна. Энэхүү хуралд оролцож, завгүй амьдралынхаа үнэт цагийн нэг хэсгийг зарцуулж, дэмжлэг, зөвлөгөө, санаа, адислалаа хуваалцаж буй та нарт баярлалаа. Магадгүй бид хамтдаа дэлхийн дулаарлын шийдлүүдийг хүмүүст сануулах замаар шаргуу ажилласнаар эх дэлхийгээ аврах боломжтой байж магадгүй. Та нарт дахин талархал илэрхийлье, таны эрхэм зорилгын төлөө Бурхан та нарыг адислах болтугай. Үргэлжлүүлцгээе. Би зүгээр л сонсох гэж энд байна, за юу? Зүгээр л мэнд мэдэхийг хүссэн. MC: Jane Velez-Mitchell: Гайхалтай! Төгс Гэгээрсэн Их Багш аа, Танд маш их баярлалаа. Танаас сонсох үнэхээр сайхан байдаг. Таны дуу хоолойг сонсож байхдаа ч гэсэн, Та бол үйлдлээрээ хайр гэдгийг би мэдэж чаддаг. Гол нь бидэнд Төгс Гэгээрсэн Их Багшаас сонсох боломж байгаа, мөн энэ нь маш чухал юм. Тэгэхээр энэ бол гол зүйл юм. Дахин хэлэхэд, Төгс Гэгээрсэн Их Багшаа, Та энд байгаад бид маш их баяртай байна. Та маш их зүйл хийсэн. Хувьдаа би далайн хавыг аврах эсвэл үйлдвэржсэн фермүүдэд амьтдыг харгислах явдлыг зогсоох гэх мэт ямар нэгэн шалтгаанаар Төгс Гэгээрсэн Их Багшаас тусламж хүсэх бүрд, Тэр болон Түүний гайхалтай баг үргэлж хамгийн их өгөөмөр сэтгэлээр тухай бүрд ханддаг байсан. Энэ нь миний нүдэнд нулимс цийлгэнүүлдэг. Тэр бол бид бүгдэд гайхалтай үлгэр дуурайл үзүүлэгч гэж би бодож байна. Бүгдээрээ Төгс Гэгээрсэн Их Багшдаа талархал илэрхийлцгээе. Master: Жэйн, танд баярлалаа. Танд маш их баярлалаа. MC: Jane Velez-Mitchell: Одоо би та нарт үнэхээр гайхалтай нэгэн хүнийг танилцуулахыг хүсэж байна. Тэр бол үхэрчин. Тэрээр хөдөө аж ахуйн бизнесийн хамгийн хортой нууцыг илчилж, түүхэнд бичигдсэн. “Галзуу Ковбой” гэж энхрийлэн нэрлэгддэг, Ховард Лайман АНУ-ын хамгийн том үхрийн тэжээлийн операторуудын нэгээр ямар нэгэн зүйл тохиолдох хүртэл ажиллаж байсан, ба энэ бол хорт хавдартай тэмцэх тэмцэл байв. Энэ нь түүнийг дэлхийн хамгийн чанга дуу хоолойтой веган идэвхтнүүдийн нэг болгосон. Тэр Опрагийн нэвтрүүлэгт оролцсоны дараа дэлхийд алдартай болсон. Та үүнийг санаж байгаа байх; энэ нь дэлхий даяарх махны зах зээлийг цочирдуулсан. Тэгээд тэр бидэнд энэ бүхний талаар ярих болно. Ховард, та бол гол хүн учраас бидэнтэй ярилцаач. Та намайг веган хоолтон болгосон хүн. Би тантай 10 жилийн өмнө ярилцлага хийсэн ба та надаас веган хоолтон эсэхийг асуухад би “Би зүгээр л цагаан хоолтон” гэж хэлсэн. Та “Шингэн мах” гэж хэлсэн. Тэр мөчөөс хойш би сүүн бүтээгдэхүүнд огт хүрээгүй. (Гайхалтай!) Howard: Танд маш их баярлалаа, Жэйн. Бид өнөөдөр энд байна, бид цагт 200 милийн хурдтайгаар хадан цохионд ойртож байна. Улс төрчид болон хүнд сурталтнууд “Санаа зоволтгүй” гэж ярьж байна. Тэд хадан цохионы ёроолд амьд үлдсэн хүмүүст аль болох хамгийн сайн тусламж үзүүлэх болно. Би 4 дэх үеийн фермер, малчин, тэжээлийн талбайн оператор. Би дэлхийгээр аялж, хүмүүстэй тэдний хоол хүнсэндээ хэрэглэх амьтны гаралтай бүтээгдэхүүний зохистой хэмжээ тэг байх ёстой талаар ярилцдаг. Би амьдралынхаа 45 жилийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зарцуулсан гэдгээ хэлэхийг хүсэж байна. Өнөөдөр Америкт бидний фермер болон мал аж ахуйд хийж байгаа зүйл бол огт ирээдүйтэй зүйл биш юм. Бид өөрчлөгдөх хэрэгтэй! Би Дэлхийн Хоёрдугаар Дайны үед том болсон бөгөөд бид Монтана мужийн хамгийн том органик сүүний фермтэй байсан. Эцэг эх маань ямар ч туслах хүч хөлслөх боломжгүй байсан бөгөөд ээж аав хоёр маань үнээ саадаг байв. Энэ нь намайг өвөө эмээгийн гар дээр өсгөсөн гэсэн үг юм. Тэр үед савлуур, гулсуур, лего блок гэсэн зүйл байгаагүй. Тэр үед цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд асрах газар ажилладаг байсан. Би анх, 5 настайдаа, цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж байсан. Шувууд, модод, амьд хөрс – би үүнийг Эдений Цэцэрлэг гэж боддог байсан. Миний хүсэж байсан цорын ганц зүйл бол фермер болох юм. Би фермер болно гэдгээ мэдэж байсан тул амьдралынхаа эхний 12 жилийг зөвхөн баярлаж цэнгэх, хөл бөмбөг тоглохоос өөр зүйл хийхгүй өнгөрөөсөн. Тэгээд би тэр ферм, тэр бизнесийг ажиллуулахаар очиход, надад бизнес эрхлэх хэрэгсэл байгаагүй. Би шуудангийн хайрцгаас ч тэнэг байсан. Энэ миний санааг зовоож байгаагүй. Би ихэнх сайн эрч хүчтэй Америкийн залуучуудын хийдэг зүйлийг [хийдэг байсан]. 12 жил сургуульд явсны [дараа] юу ч сураагүй, Би шууд л их сургуульд явсан. Би хөдөө аж ахуйн бизнес эрхлэгч болохыг хүссэн учраас их сургуульд орсон. Одоо би үүнийг үсэглэж чадахгүй байсан ч, би тийм л хүн болохыг хүсэж байгаагаа мэдэж байсан. Би гербицид, пестицид, даавар болон эмийн талаар нэг зүйл мэдэж авсан. Би түүнийг хөвөн шиг л шингээсэн. Би гэртээ хариад тэр органик фермийг аваад хөдөө аж ахуйн бизнес болгох гэж байсан. Би хөдөө аж ахуйн чиглэлээр их сургуулиа төгссөн. Би гэртээ хариад аавдаа “Зай тавиарай, аав аа”, би энэхүү жижиг, өрсөлдөөн багатай бизнесийг аваад, би түүнийг хөдөө аж ахуйн бизнес болгон хувиргах болно” гэж хэлэв. Тэр “Энэ чинь тэгээд юу юм бэ?” гэж асуув. Би түүнд “Та химийн аргаар илүү сайхан амьдрах тухай сонсож байгаагүй гэж үү?” гэж хэлэв. Тэр “Үгүй, бидний ажил бол байгальтай хамтран ажиллах” гэж хэлэв. Би “Энэ бол хуучирсан. Бидний ажил бол өлсгөлөн дэлхийг хооллох” гэж хэлэв. Би хэзээ ч миний дургүй тийм химийн бодистой таарч байгаагүй - гербицид, пестицид, даавар, эм. Би тэр жижиг, гэр бүлийн фермийг авч, хэдэн жилийн турш 7,000 толгой үхэртэй болгосон. Анх удаа сая долларын чек бичээд тэр нь буцаагдаагүй тэр үед би ямар их догдолсноо үгээр хэлэхийн аргагүй юм. Тэгээд би “Хөөе, би чадлаа. Би бол хөдөө аж ахуйн Дональд Трамп” гэж бодсон. Гэхдээ би дэлхийн тэргүүн эгнээнд гарч байх үед, анхааруулгын-дохио хүлээн авсан. Би эцэст нь бэлхүүснээс доошоо саажилттай болсон. Миний нугасны хэсэгт хавдар үүссэн байсан бөгөөд эмч надад “Хэрэв хавдар нь нугасны дотор талд байсан бол, та дахин алхаж чадах магадлал саяд нэгээс бага байна” гэж хэлсэн. Хэн нэгэн хүн танд саяд нэг байх магадлалтай гэж хэлж байгаа ч, тэдний хэлж байгаа зүйл нь “Хөөе, дуртай тэргэнцрээ сонгоорой, та үлдсэн амьдралынхаа туршид түүн дээр байх болно” гэсэнтэй адил. Мэс засал хийлгэхийг хүлээгээд би энд байна, толгойд минь олон зүйл эргэлдэж байна. Энэ нь нэг ширхэг нь 100,000 долларын үнэтэй долоон комбайн, эсвэл 20 трактор эсвэл 30 ачааны машинтай байх тухай биш байсан. Миний толгойд юу эргэлдэж байсан бэ гэвэл би яагаад фермер болсон юм бэ гэсэн асуулт байв: шувууд, модод, амьд хөрс. Шувууд үхэж, моднууд үхэж байхыг би харсан. Би хөрс өөрчлөгдөж байгааг харсан. Би саажилттай болох хүртлээ би шийдэл нь биш, асуудал нь байна [гэдгээ] хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагүй. Тэд надад 12 цагийн турш мэс засал хийж, нурууны арын ясыг авч хаясан. Мэдээж хавдар нь нугасны дотор талд байв. Тэд нугасны дээрх бүрхүүлийг хуваасан. Тэр зөвхөн дотор талд байгаад зогсоогүй, нугасны доор байсан. Тэд хавдар руу хүрэхийн тулд нугасыг өргөж чадсангүй. Тэдний хийж чадсан зүйл бол, нэг мэдрэлийг авч, таслах явдал байв. Тэд миний эрхий хурууны хэмжээтэй хавдрыг авсан. Би саяд нэг тохиолддог мэс засал хийлгээд эмнэлгээс гарсан. (ИБ:Хөөх.) Гэхдээ би тэс өөр хүн болж гарсан гэдгээ баталж байна. (И.Б:Хөөх.) Энэ нь газар нутаг, мал сүрэг, тоног төхөөрөмж ихтэй байх тухай биш гэдгийг би мэдэж байсан. Энэ нь зүгээр л том, баян байхаас илүү чухал зүйл байсан. Би банкны ажилтан дээр очоод түүнд “Надад таны тусламж хэрэгтэй байна. Бид байгальд ээлтэй газар тариалан эрхлэх хэрэгтэй” гэж хэлэв. Миний банкны ажилтан сандал дээрээ налаад “Энэ чинь юу гэсэн үг вэ?” гэж хэлэв. Би “Бид органик фермер болох ёстой гэж бодож байна” гэж хэлсэн. Photo Caption: “Наранд Талархлаа Илэрхийлэх Зохимжтой Арга нь, Бүх Хүчээ Дайчлан Нар Шиг Харагдаж, Нар Шиг Үйлдэж Үзэх Оролдлого Хийх Явдал юм.”











