Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Вьетнам буюу Ау Лакаас Ман Ни-гийн аулак (вьетнам) хэлээр ирүүлсэн сэтгэлийн үгийг олон хэлний хадмал орчуулгатайгаар одоо хүргэж байна:Хүндэт Их Багш аа, Тандаа хүндэтгэлтэйгээр эрүүл энхийг ерөөж, даруухнаар Танд хүн төрөлхтөн, Дэлхий болон энэ дэлхийн бүх хүнийг аврах ажилд Тань агуу амжилт хүсье, ингэснээр тун ойрын ирээдүйд хүн бүр цэвэр веган хооллолтыг сонгодог болох болтугай.Хүндэт Их Багш аа, би нэг зүйл хуваалцах гэсэн юм: манай нэг бясалгагчийн бүтээсэн Хамгийн Хүчирхэг Өдөр Тутмын Залбирал тоглуулдаг төхөөрөмж надад бий. Олон чанга яригчтай холбосон авсаархан MP3 төхөөрөмж юм. Залбирлыг тоглуулахад Хүчийг нь олон дахин үржүүлж, нэмэгдүүлж байгааг би мэдэрч чаддаг.Энэ төхөөрөмжөөр дамжуулан тоглодог Хамгийн Хүчирхэг Өдөр Тутмын Залбиралд би анхаарлаа төвлөрүүлэх үед Залбирлыг ганц чанга яригчтай төхөөрөмжөөр тоглуулахаас илүү илт хүчтэйгээр Бурханлаг Хүчийг мэдэрдэг. Тэнд маш хүчтэй, хүчжүүлсэн Адислал байдаг бөгөөд би бараг шууд самадид ороод байх шиг санагддаг.Төхөөрөмжийн тухай уг мэдээллийг Танд хүндэтгэлтэй илгээж байна. Энэ арга нь ертөнц болон Газар дэлхийг хүчирхэгжүүлэхэд хувь нэмэр оруулж, миний ойлголт үнэн байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Хүндэтгэсэн, Mан Ни Ау Лак (Вьетнам) улсаас 1996 онд нэвтрүүлсэнТөхөөрөмжийн тайлбар: Bluetooth горимтой MP3 тоглуулагч Гадаад санах ойн карт хийх үүртэй USB оролттой 30 чанга яригчтай нэгэн зэрэг холбогдох боломжтой Дотроо суурилуулсан (цэнэглэдэг) зайтай; Бүрэн цэнэглэгдсэн үедээ 49 цагийн турш тасралтгүй ажиллана. Төхөөрөмжийн хэмжээс: 20 см × 12 см × 11 смАвхаалжтай Ман Ни, Хамгийн Хүчирхэг Өдөр Тутмын Залбирал тоглуулах гайхалтай төхөөрөмжийн талаарх мэдээлэл хуваалцсанд баярлалаа.Их Багш сэтгэл сэргээсэн зурвасыг танд зориулж байна: “Сүсэг бишрэлтэй Ман Ни, мэдээж, залбирлын анхны (жинхэнэ) авиа ихсэх тусам, илүү их хүч бий болно! Бурханы шавь нар өөрсдийн техникийн ур чадвараа зөв ашиглаж, технологи хэрэглэн дэлхий ертөнцөө адислах арга замуудыг хөгжүүлж байгаа тухай сонсоход гайхалтай байна. Эдгээр төрлийн шинэчлэлүүд нь манай Дэлхий болон бүх Орчлон ертөнцөд асар их Адислах Хүчийг боломжтой, хүртээмжтэй болгосон. Дэлхийг аврахын төлөөх тэмцэл дэх энэ чухал хөгжилд хувь нэмэр оруулсан бүх хүнд талархал илэрхийлье. Хамгийн Хүчирхэг Өдөр Тутмын Залбирал, Суприм Мастер ТВ Макс болон эдгээр асар их Адислалын эх үүсвэрийг дэлхийд цацахын тулд төхөөрөмжөө ашигладаг бүх хүн байгаагүй бол манай гарагийн нөхцөл байдал одоо хамаагүй эрсдэлтэй байх байсан. Одоогийн байдлаар хэн ч, хаана ч байсан хэдхэн товчлуур дарж, дэлхий ертөнцөд асар их Адислал цацруулснаар сайн сайхны төлөө хүчирхэг хүч болох нь маш энгийн болсон. Дэлхийн хүмүүс үүнийг хийх ёстой ба, бусад бүх хүмүүст ч бас ингэж хийхийг мэдээлж (уриалж) байх хэрэгтэй! Шавь болон шавь биш хүмүүс гээд хүн бүр үүнийг өдөр бүхэн чин сэтгэлээсээ хийнэ гэж би найдаж байна. Холбогч эсвэл ФГ-д мэдэгдэж, боломжтой бүх хүнд мэдээлэхийг анхааруулаарай! Та болон сайхан Ау Лак (Вьетнам) улс Оройн Дээд Бурханы гэрэлт Ивээлд жаргах болтугай. Танд болон бүтээлч, шинийг санаачлагч бясалган, дадуулагчид том тэврэлт, маш их, асар их Хайр илгээж байна!”











