Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 6-р сарын 25
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс, Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи нар 6-р сарын 21-нд Швейцар улсад Катар, Пакистаны зуучлалаар АНУ–Ираны хэлэлцээр хийхээр уулзжээ. АНУ, Иран улс эцсийн хэлэлцээрт хүрэх 60 хоногийн замын зураглалыг хийх тохиролцоонд хүрсний дотор хэлэлцээрийг хянах өндөр түвшний хяналтын хороо, Ираны цөмийн хөтөлбөр, АНУ-ын хоригийг сулруулах, маргаан шийдвэрлэх тусдаа ажлын хэсгүүд, мөн Ливан дахь цэргийн сөргөлдөөнийг зогсоож, Ливаны өмнөд хэсэгт гал зогсоох ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн Ливаны механизм багтсан байна. (CNBC)
Их Британи улс Ливан улсад хүнс, эрүүл мэнд, боловсрол, үндсэн үйлчилгээг дэмжих хүмүүнлэгийн шинэ тусламжид 13 сая фунт. Стерлинг олгохоо амлажээ. Энэ нь 3-р сараас хойш олгохоор мэдэгдсэн 30 сая фунт.Стерлинг дээр нэмэгдэж буй бөгөөд Их Британийн Хөгжлийн сайд Женни Чапман Франц, Катарын хамтрагчдын хамтаар тус улсад айлчлах үеэрээ бүх талд гал зогсоох дэглэмийг сахих, энгийн иргэдийг хамгаалах, АНУ–Ираны саяхан хийсэн харилцан ойлголцлын санамж бичгийг бүс нутгийн тогтвортой байдлыг сэргээхэд ашиглахыг уриаллаа. (Gov.uk)
Норвег улс 2026 оны 8-р сарын сүүлээр эхлэх хичээлийн шинэ жилээс эхлэн 6–13 насны бага ангийн сурагчдад бүтээмжтэй ХОУ [хиймэл оюун ухаан]-т хэрэгсэл ашиглахыг ерөнхийдөө хориглоно гэж мэдэгджээ. Харин 14–16 насны сурагчид багшийн хяналт дор болгоомжтой ашиглаж болох бөгөөд ахлах ангийн сурагчдад хариуцлагатай хэрэглээний сургалт орно. Шалгалтын оноо буурч, сургалтын таблетын оронд ном руу буцахад чиглэсэн өргөн хүрээний шилжилтийн үеэр засгийн газар унших, бичих, тоо бодох чадварыг хамгаалахыг зорьж байна. (Ройтерс)
Саудын Арабын Хаан Салманы Хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийн төв [KSRelief] Нигерийн Йобе, Бенуэ, Анамбра, Кебби, Тараба мужуудын эмзэг бүлгийн өрхүүдэд 24,302 хүнсний багц хандивлалаа. Үндэсний Онцгой Байдлын Удирдах Газар нүүлгэн шилжүүлэлт, аюулгүй байдлын доройтол, гамшиг, эдийн засгийн хүндрэлд нэрвэгдсэн сууринуудад тусламж түгээх ажилд хяналт тавьж байна. (Гардиан Нигериа)
ИБУИНВУ-ын ерөнхий сайд Кир Стармер орон нутгийн сонгуульд хүнд ялагдал хүлээж, санал асуулгын үзүүлэлт буурч, нам дотроос нь ирэх дарамт нэмэгдсэний дараа огцрохоо мэдэгдсэн ч залгамжлагч тодортол албан тушаалдаа үлдэхээр болжээ. Ингэснээр тус улсад 10 жилийн хугацаанд 7 дахь ерөнхий сайдаа сонгох нөхцөл бүрдлээ. (CNBC)
АНУ-д төвтэй Direct Relief буяны байгууллага Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс [БНАКУ]-ын Эбола вируст хариу арга хэмжээ авахад оролцож буй эрүүл мэндийн ажилтнуудад зориулан 250,000 ширхэг N95 амны хаалт, нүдний хамгаалалт, антибиотик зэрэг эмнэлгийн зайлшгүй хэрэгслийг хүргэжээ. Эрүүл мэндийн ашгийн бус VillageReach байгууллага БНАКУ-ын Эрүүл мэндийн яамтай хамтран тусламжийг түгээж, өвчний тохиолдол илрүүлэх ажиллагааг өргөжүүлэх, тэргүүн шугамын ажилтнуудыг хамгаалах зорилгоор олон нийтийн эрүүл мэндийн 600 ажилтныг сургажээ. (Гүүд Ньюс Нетворк)
АНУ-ын 2,200 насанд хүрэгчийг хамруулсан шинэ судалгаагаар хооллолт, холестерины талаар өргөн тархсан буруу ойлголт буйг тогтоожээ. Олон оролцогч тахиа-хүний мах, амьтан-хүний улаан мах, тахиа-хүний өндөг нь холестерины өндөр эрсдэлийг бууруулдаг гэж буруугаар итгэдэг бол 20% нь хооллолт холестеринд нөлөөлдөг эсэхийг огт мэдэхгүй байжээ. Гэсэн хэдий ч оролцогчдын талаас илүү хувь нь холестерин нь өндөр байвал, эсвэл өндөр холестерин үүсэх эрсдэлээ бууруулахыг хүсвэл “ургамал-суурьт хооллолтыг”-ыг туршиж үзэх талаар бодолцоно гэжээ. (Плант Бэйсэд Ньюс)
[Өмнөд Африкийн] Витсийн Их Сургуулийн шинэ судалгаагаар дасгал хөдөлгөөн нь архаг өвчин, хорт хавдрын эсрэг эм болон үйлчилдгийг харуулжээ. Ганц л өдөр хөдөлгөөнгүй байх нь зүрх судас, булчин-ясны тогтолцоонд хэмжигдэхүйц доройтол үүсгэдэг бол алхах зэрэг өдөр тутмын хөнгөн хөдөлгөөн нь сэтгэл гутралын шинж тэмдгийг намжааж, долоо хоногт 60 минут дасгал хийх нь хорт хавдраар нас барах эрсдэлийг бараг тал хувиар бууруулах магадлалтай байжээ. Эрдэмтэд эмч нарт биеийн хөдөлгөөнийг жорд бичих, хот төлөвлөгчдөд идэвхтэй амьдралыг дэмжихийн тулд хотуудыг дахин төлөвлөхийг уриалж байна. (СкайТех Дэйли)
Сахарын цөлийн халуун агаараар тэжээгдсэн халуун бөмбөгөр Баруун болон Төв Европын дээгүүр тогтсоны улмаас Европын 2026 оны томоохон халууны давлагаа эрчимжиж байна. Хэд хэдэн улсад агаарын хэм 40°C-д дөхөж, давж байна. Франц улс засаг захиргааны 96 нэгжийнхээ 49-д улаан түгшүүр зарласан нь түүхэн дээд хэмжээ болж буй бөгөөд зарим бүсэд 41°C хүрэх төлөвтэй байна. Испани улс Баскийн оронд улаан түгшүүр, 17 мужийнхаа 13-т улбар шар түгшүүр зарласан бөгөөд Мадрид хот болон тус улсын бусад хэсэгт агаарын хэм 40°C орчим байна. Португал улс ой хээрийн түймрийн сэрэмжлүүлэг гаргасан бөгөөд дотоод нутагт агаарын хэм 40°C-ээс давах төлөвтэй байна. Итали улс хэд хэдэн хотод улаан түгшүүр зарласан бол Герман улсад орон даяар агаарын хэм 38°C-т хүрэх дөхөж буй тул халууны сэрэмжлүүлэг гаргажээ. Цаг уурчдын мэдээлснээр, халууны давлагаа хэдэн өдөр үргэлжлэх магадлалтай байгаа бөгөөд Европын ихэнх хэсэгт ган гачиг, ой хээрийн түймэр, нийтийн эрүүл мэндийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. (Ройтерс, Франц 24, PBS НьюсАур)
НҮБ дахин сэргэж буй Эль Ниньо үзэгдэл дэлхий даяар ган гачиг, үер, халууны давлагаа, ургацын алдагдлыг улам дордуулж болзошгүйг анхааруулжээ. Дэлхийн хүнсний хөтөлбөр болон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага гамшигт үзэгдэл болохоос өмнө эмзэг нөхцөлд буй 9 сая орчим хүнд бэлтгэхэд нь туслахын тулд 202 сая ам.долларыг яаралтай эрэлхийлж байна. Мэргэжилтнүүд эл үзэгдэл нь уур амьсгалын өөрчлөлттэй хавсарснаар хүнсний үнэ өсөж, хүмүүнлэгийн хямрал гүнзгийрнэ гэж анхааруулжээ. (Гардиан)
[Ау Лак (Вьетнам)-ын] Кан Тхо хотод Тань Суань коммуны Ба Ланг голын эрэгт ноцтой элэгдэл үүсэж, 21 метр зам эвдэрч, хоёр айлд аюул учруулсны дараа онц байдал зарлажээ. Албаны хүмүүс голын огцом тохой, урсгалын хүч нэмэгдсэн байдал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй түрлэгийн өөрчлөлтийг үүний шалтгаан гэж үзэж байна. Кан Тход 2026 он гарсаар эргийн элэгдлийн 60 гаруй цэг бүртгэгджээ. (Тьень Фон)
[Их Британийн] Оксфордын Их Сургууль, [Нидерландын] Лейдений Их Сургуулийн судалгаагаар дэлхий даяар хамгийн өндөр хэрэглээний түвшинтэй хүмүүсийн 10% нь уур амьсгал, биологийн олон янз байдалд жилд 5.7 их наяд ам.доллар хүртэлх хохирол учруулдаг нь АНУ, Хятадаас бусад бүх улсын эдийн засгаас давжээ. Хамгийн их нөлөө нь хүнсний хэрэглээ, ялангуяа амьтан-хүний улаан мах, мөн чулуужсан түлш их хэрэглэдэг эрчим хүчний хэрэглээтэй холбоотой бөгөөд чинээлэг хүмүүсийн хөрөнгө оруулалтын байгаль орчинд үзүүлэх нөлөөг тооцоонд оруулаагүй тул бодит нийт дүн үүнээс өндөр байж магадгүй гэж тэмдэглэжээ. (Гардиан)
ЮНИСЕФ [НҮБ-ын Хүүхдийн сан] болон [Угандагийн] нийслэл Кампала хотын захиргаа тус хотын Китантэ Хилл сургуульд “Миний ногоон үйл хэрэг” аяныг эхлүүлж, 10 сургуулийн сурагчдыг мод тарих, байгаль орчны боловсрол, цахим сурталчилгаа, олон нийтийн үйл ажиллагаанд оролцуулжээ. Хот агаарын ноцтой бохирдлыг бууруулах, модон бүрхэвчийг нэмэгдүүлэх, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22%-иар багасгахаар ажиллаж байна. (Найл Пост)
Дэлхийн фламинго-ардын үржлийн гол нутгийн нэг болох [Туркийн] Туз нуурт олон мянган фламингоны дэгдээхэй өндөгнөөс гарч, 2021 онд ган гачиг, өндөр температурын улмаас давст нуур бараг ширгэж, дэгдээхэйнүүд олноороо үхсэний дараа их хэмжээгээр сэргэж буйг харууллаа. Байгаль хамгаалагчид энэ улиралд 5,000 орчим залуу шувуу-хүнийг амьд үлдэхэд тусалсан нь намаг хамгаалал, нуурын усны хангамжийн хүчин чармайлтын үр дүн гэж үзэж байна. (Гүүд Ньюс Нетворк)
Веган хүнс үйлдвэрлэгч Beyond Meat компани итали амтлагчаар амталсан Beyond Meatballs бүтээгдэхүүнээ үхэр-хүний махны оронд хэрэглэхэд тохиромжтой, веган сонголт болгон сурталчилж байна. Вандуйн уургаар хийсэн, холестерингүй энэ бүтээгдэхүүн нь дассан бүтэц, амтыг хүсдэг гол хэрэглэгчдэд чиглэжээ. (Ад Хок Ньюс)
Наргил юм уу овьёосны сүүгээр хийсэн веган өтгөрүүлсэн сүү нь амьтан-хүний сайн сайхан байдал, уур амьсгалд үзүүлэх нөлөөг багасгахыг чухалчилдаг хэрэглэгчдэд жигнэмэг, амттанд зориулсан тогтвортой, малын сүү агуулаагүй хувилбарыг санал болгож байна. (ВежНьюс)
Канадын Монреал хотын Salon Vong Inc. компани хумсны салоны ангилалд Монреалын шилдэг гурван бизнесийн нэг болохыг илтгэдэг ThreeBestRated шагналыг 11 дэх жилдээ дараалан хүртэж, хоргүй, веган хумсны бүтээгдэхүүн ашигладгаараа онцгойрчээ. Salon Vong ариун цэвэр, тогтвортой байдал, аюулгүй гоо сайхны дадлыг үргэлжлүүлэн тэргүүнд тавьж байна. (EIN НьюсДеск)
Дэлхийн дүрвэгсдийн өдрийг угтан, Киприйн хөлбөмбөгийн холбоо, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага [IOM], НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг [UNHCR] хамтран [Киприйн] Кофиноу тосгонд дүрвэгч хүүхдүүд, харгалзах хүнгүй, насанд хүрээгүй хүүхдүүдэд зориулан хөлбөмбөгийн арга хэмжээ зохион байгуулж, бэлтгэл, багийн тоглолт, чөлөөт цагийн үйл ажиллагаа явуулжээ. Тус баяраар спортоор дамжуулан, хамруулалт, нөхөрлөлийг дэмжсэн нэг жилийн хугацаатай нэгтгэх хөтөлбөрийг өндөрлүүлжээ. (Киприс Мэйл)
Испанийн онцгой байдлын аврах багууд Аликанте мужийн Ла Валь де Галлинерагийн шигүү газар нутагт Альцгеймер, Паркинсоны өвчтэй өндөр настай эрийг есөн цаг хайсны эцэст олжээ. Аврагчид түүнийг нисдэг тэргээр аварсан нь онцгой байдлын шуурхай зохицуулалт хэчнээн чухал болохыг харуулсан байна. (ЕвроУикли Ньюс)
[Хятадын] Жэжян мужид автобусны жолооч Жоу Юүд үхлийн аюултай зүрхний шигдээс болсон ч тоормосоо дахин дахин дарж, автомат зогсоолын тоормосны системийг идэвхжүүлснээр хөл хөдөлгөөн ихтэй уулзварт тээврийн хэрэгслээ аюулгүй зогсоож чаджээ. Түүний эцсийн баатарлаг үйлдэл автобусанд зорчин явсан их сургуулийн 12 оюутныг аварчээ. (ВьетнамНет)
Өдрийн урам зориг өгөх эшлэл: “Тайтгар, эрхэм сүнс минь! Үүлний цаана үргэлж гэрэл байдаг.” – Америкийн зохиолч, богино өгүүллэгийн зохиолч, яруу найрагч Луиза Мэй Олкотт (AZ Quotes)
Доктор Паула Лангхоффын клиник үхэлд орсон тохиолдлын цувралын өмнөх 1-4-р хэсэгт Паула зургаан настайдаа аспирины тун хэтрүүлэн хэрэглэснээ дурсан ярьсан. Бүх зүйл тас харанхуй болсны дараа тэрээр оддын хонгилоор татагдан, хожим нь Диваажин гэж тодорхойлсон газарт очсон гэжээ. Олон жилийн дараа Лаймын өвчин тусан, ноцтой хүндэрсний дараа Паула ор нь гурван шөнө дараалан чичирсэн гэж ярьсан юм. Гурав дахь шөнө хөхөвтөр цагаан бөмбөлөг унтлагын өрөөнд нь орж ирэн, дотроос нь нэгэн тэнгэр элч гарч ирсэн бөгөөд Ариун Сүнс цагаан Тагтаа хэлбэрээр үзэгджээ. Тагтаа Паулагийн биеэс мөнгөн утас татан авч, сүнсийг нь чөлөөлөв. Паула бүрэн амар амгалан дунд биеийнхээ дээгүүр хөөрч, хоёр дахь диваажингаар өнгөрч, тэнд тэнгэр элчийн дайныг харсан ба дараа нь Тагтааны нүдээр дамжин Диваажингийн оронд оржээ. Түүнд илүү их зүйлийг үзүүлсний дараа өөрийнх нь Суу алдрын орон гэж нэрлэсэн газарт хүргэгдэн ирэв.
Энэ бол би Амьдрал ба Гэрлийн Эцэгийн оршихуйд буй орон зай юм. Эхэндээ би нэг төрлийн тойм зургийг харсан. Энэ бол Есүс гэдгийг би мэдэж байсан, гэхдээ дараа нь Эцэг мэт болсон. Би энэ цагаан зүйл дотор байсан, энэ нь шингэн, мөн Хайр байсан ба намайг бүрхэж, гялалзан гялтганаж, миний гадна байгаа хэрнээ надаар дамжин нэвт гарч байсан, тэр нь би мөн боловч би биш байсан, би түүнийг хэзээ ч орхихыг хүсээгүй гэдгээс өөрөөр хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байна. Миний мэдэрсэн бүхэн амар амгалан, баяр баясгалан, суу алдар байв. Зүгээр л “Намайг энэ орон зайгаас хэзээ ч бүү гаргаач.” гэх мэдрэмж байсан. Би явахыг огт хүсээгүй. Би тэнд үүрд үлдэж, БУРХАН-ыг магтан алдаршуулахыг л хүсэж байв. Би зүгээр л “Аах” гэж л байсан. Би урсгал хайраар өлгийдүүлсэн. Би Эцгийн хайрын тэвэрт байсан. Тэр намайг бүтээсэн цорын ганц хүн мэт, намайг маш их хайрладаг мэт Түүний Хайр намайг бүрэн хүрээлж байсан бөгөөд энэ нь аяллынхаа төгсгөл хүртэл авч явахад минь хангалттай байсан.
Гэвч Тэр: “Чиний буцах цаг боллоо.” гэж хэлэхэд, би: “Үгүй! Би явахыг хүсэхгүй байна!” гэсэн. Тэр гурван удаа: “Чиний буцах цаг боллоо.” гэж хэлсэн. Би: “Би явахыг хүсэхгүй байна! Намайг үлдээгээч!” гэлээ. Би БУРХАН-аас “Намайг үлдээнэ үү.” гэж гуйж байсан. Учир нь тэнд гэр орон, хүүхдүүд, хань ижил, өөр юуны ч тухай бодол огт байгаагүй. Намайг тэнд байх үед Тэр миний сүнсэн дээрх бүх муухай зүйл, сүнсний шарх, толбо, өө сэв, бодлын буруу арга зам бүрийг шатаан арилгаж байв. Тэр зүгээр л тэдгээрийг надаас цэвэрлэж байлаа. Гэнэт би энэ Суу алдрын өрөөнөөс гарсан бөгөөд энэ нь яг л зүрхийг минь урж тасдах мэт санагдсан. Тийм л өвдөлттэй байсан. Яг л: “Үгүй! Би тэгмээргүй байна!” гэсэн мэт. Тэгээд гэнэт би биедээ буцан цутгаж байсан ба энэ амьгүй бие рүү хараад, “Би тийшээ орохыг хүсэхгүй байна.” гэж бодож байлаа. Гэвч намайг түүн дотор шахаж оруулах мэт болсон. Энэ нь өвтгөсөн. Дотор нь хадаас байгаа мэт, бас хүйтэн байв. Энэ яг л үхэл шиг санагдсан.
Дараа нь Тагтаа шинэ, ариуссан мөнгөн утсыг Паулагийн биед буцаан оруулжээ. Паула улаан шилний хэлтэрхийнүүдээр буюу Түүний цусаар бүтээгдсэн Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-ийн мозайк дүрийг харсан бөгөөд тэр нь тэнгэр элчтэй нэгдэж, Гэрлийн бөмбөлөг болон өрөөнөөс харван гарчээ. Уг айлчлалын үеэр сэрээгүй байсан нөхөр нь маргааш өглөө нэгэн дуу хоолой түүнд: “Унт. Энэ чамд зориулагдаагүй. Энэ түүнд зориулагдсан.” гэж хэлснийг баталжээ.
6-р хэсэгт Паула Суу алдрын оронд очихоос өмнө өөрт нь үзүүлсэн хамгийн чухал зүйлсийн нэгд эргэн очсон тухай ярина. Энэ ердөө цаг хугацааны шугам байсан. Надад энэ бол бидний түр зуурын цаг хугацаа гэж нэрлэдэг зүйлийн бүх орон гэж хэлсэн. Энэ нь энэ цаг хугацааны шугам дээр оршдог. Жижиг хэсгийг эс тооцвол бүгд дууссан байсан. Энэ бол одоо бидний амьдарч буй хэсэг юм. Доктор Паула Лангхоффын клиник үхлийн тохиолдлын тухай цувралын 6-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Жени ДуВалл-тай хамт БУРХАН-тай учирсан учрад)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх